Mega Video хязгааргүй үзэх

12/28/2009

Манай бүх тоглолтуудын ихэнх нь мегавидео дээр байрласан. Мегавидео видеоны хамгийн сайн хост боловч өдөрт 72 мин үнэгүй гаргасны эцэст premium данс нээ эсвэл 54 мин дараа дахин холбогдох гэсэн шаардлага тавидаг. Мэдээж төлбөрийн боломжтой бол premium данс нээлгэж болно. Өөрөөр хэлбэл 72 мин үзээд 54 мин хүлээгээд дахин 72 мин гэх мэт үргэжлэнэ гэсэн үг.Энэ бүхнийг болиулмаар байвал энд дарж үз


Та өнөөдөр 72 мин видео үзчихлээ.

54 минут хүлээнэ үү эсвэл энд дарж Мегавидео-г хязгааргүй хэрэглэ.


Энэ цагийн хязгаарлалт үнэхээр саадтай, хааяа бүр уур хүрмээр байна уу? Тэгвэл энэ бэрхшээлээс гарах хялбар бөгөөд шилдэг аргыг танилцуулья. Мегавидео-г хакдана гэдэг бараг боломжгүй бөгөөд хамгаалалт байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг юм.

Таны үзсэн цагыг мегавидео cookies -ээс мэддэг. Тиймээс хэрвээ cookies дээр мэдээлэл оруулахгүй бол урт хугацаагаар мегавидеог үзэж боломж нээгдэнэ. Энгийн дөрөвхөн алхамтай

1. Үзэх видеогоо сонгоод Play дарна.

2. Buffering 100% болтол хүлээх хэрэгтэй.

3. Тухайн видеогоо үзэх болонгуут File=> Work offline гэж дарна эсвэл модемее салгана. Өөрөөр хэлбэл интернэтээ салгаж cookies бичигдэхгүй болгож байна


4. Ингээд видеогоо, киногоо үзэж дуусаад дахин File=> Work offline гэж интернэтээ холбоно. За ингээд гүйцээ